2024
Христийн амилсны баярт зориулсан Тэргүүн зөвлөлийн захиас
2024 оны 3-р сар


“Христийн амилсны баярт зориулсан Тэргүүн зөвлөлийн захиас,” Лиахона, 2024 оны 3-р сар.

Христийн амилсны баярт зориулсан Тэргүүн зөвлөлийн захиас

Есүс Христ гараа өргөн тэнгэр өөд харж буй нь

Энэ зорилгоор ирлээ, Би, Ким Ён Сун, HavenLight-ийн зөвшөөрлөөр нийтлэв

Энэ жилийн Христийн амилсны баяраар, бид бүгдийг адисалдаг Аврагчийн цагаатгагч золиослол, алдар суут Амилалтын тухай тунгаан бодоход бид таныг урьж байна.

Бид өөрсдийн Гэтэлгэгч Есүс Христээр дамжуулан “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” (Иoхан 16:33) хэмээх итгэл найдварын захиасыг хүлээн авдаг. Аврагч бидэнд зарлиг, ёслолуудыг нь дагавал “энэ дэлхийд амар амгалан хийгээд ирэх дэлхийд мөнх амьдрал” (Сургаал ба Гэрээ 59:23) хүлээн авна хэмээн амласан.

Бид Есүс Христ амьд гэдгийг гэрчилж байна! “Тэр амилсан” (Матай 28:6). Бид мөнх бус амьдралын ачааг үүрэх үедээ Түүний ачаар удирдамж хүлээн авч, хүчирхэгжих болно. Аврагчийн цагаатгагч золиослолд итгэх итгэлээр дамжуулан, биднийг хойш чангаагч нүглийн хүлээс хийгээд энэ амьдралд бидэнд тулгардаг сорилт бэрхшээл биднийг зовоох хүчгүй болох болно. “Үхлийн гашуун нь Христээр залгигдсан юм” (Мозая 16:8).

Тэргүүн зөвлөлийн гишүүдийн гарын үсэг

Тэргүүн зөвлөл