Залуучуудад зориулав
Сайн, илүү сайн, хамгийн сайн
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс 2007 оны аравдугаар сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгэндээ “сайн, илүү сайн, хамгийн сайн” байх талаар ярьсан. Тэрбээр “хүүхдүүд хэт их завгүй байдаг” тухай ярих үед би буруутан мэт суудал дээрээ хавчганаж билээ.
Би дэндүү их ачаалалтай байдаг байснаа мэдэж байлаа. Би хүнд хичээлүүдийг сонгон суралцаж, сургуулийн драмын дугуйлан, бусад хэд хэдэн үйл ажиллагаанд оролцдог байв. Би Залуу Эмэгтэйчүүдийн үйл ажиллагаануудад итгэлтэйгээр оролцож чаддаггүй, ням гарагуудад гэрийн даалгавраа хийж дуусгахыг хичээн, бөөн дарамтанд орсон хүн л байдаг байв. Хөгжим тоглох, сургуулийн сонин гаргах нь зугаатай зүйл байхаа больж, ажил болж хувирав.
Ахлагч Өүксийн хэлсэн үг цагийн хуваариа нухацтай эргэн харахад хүргэсэн юм. Миний хийдэг байсан үйл ажиллагаанууд сайн ч дэндүү олон байлаа. Хамгийн сайнуудыг нь сонгох хэрэгтэй боллоо. Аль үйл ажиллагаануудыг нь орхих хэрэгтэйг шийдэхийг хичээх үед би Есүс Христийн сайн мэдээ юу юунаас чухал хамгийн сайн, эн тэргүүний зүйл болохыг ойлгосон юм. Би залбирал, судраа судлахыг жагсаалтын эхэнд тавьснаас хойш миний амьдрал илүү амар хялбар болсон.
Их Эзэн юуг бүхнээс түрүүнд хийгээсэй гэж биднээс хүсдэг тэр зүйлийг бид хийхэд бусад зүйлс байх ёстой газраа байх болно гэдгийг Ахлагч Өүкс заасан юм. Хэрэв би тоглохынхоо өмнө түүнчлэн гэрийн даалгавраа хийхээсээ өмнө ч гэсэн судраа судлах юм бол чухал зүйл бүхэн хийгдсэн байх болно. Өнгөрсөн хойно нь Их Эзэнээ санахын оронд амьдралаа Түүний эргэн тойронд суурилуулснаар миний амьдрал амар амгалан, амжилт бүтээлээр дүүрэн болсон юм.
Одоо би ерөнхий чуулган дээр өгсөн зөвлөгөөнүүдийг маш анхааралтай сонсдог болсон!
Зураг чимэглэлийг Пол Манн