Хүүхдэд зориулав
Би ерөнхий чуулганаас хариултуудыг олж чадна
Ерөнхий чуулганы өмнө зарим асуултынхаа талаар бодох юм бол Их Эзэн Өөрийн бошиглогчид, төлөөлөгчдөөр дамжуулан та нартай ярьж чадна гэдгийг Ерөнхийлөгч Угдорф заасан юм.
-
Гэр бүл эсвэл ангиараа бие даан эсвэл хамтдаа юуг сурч мэдэх хэрэгтэйг ярилц. (Жишээлбэл: Би гэрчлэлээ хэрхэн бэхжүүлэх вэ? Сургууль дээрх асуудлаа би хэрхэн шийдэх ёстой вэ?) Цаасан дээр эсвэл тэмдэглэлийн дэвтэртээ асуултуудаа бич.
-
Чуулган болохын өмнөх долоо хоногуудад эдгээр асуултуудын талаар бодож, залбир.
-
Чуулганы үеэр анхааралтай сонс (тэмдэглэл хөтлөх нь тустай). Тэгээд Их Эзэн—Сүмийн удирдагчдаар дамжуулан—асуултуудад чинь хэрхэн хариулсныг бич.
-
Бас өөр нэг цаасан дээр сурч мэдсэн зүйлээ амьдралд хэрхэн хэрэгжүүлж байгаагаа зурж болно.