2011
Бидэнд зориулсан сургаал
Луу 2011


Бидэнд зориулсан сургаал

“Бидэнд зориулсан сургаал”-ыг Санваартны анги болон Нийгмийн Халамжийн бүлэгт сарын дөрөв дэх бүтэн сайн өдөр заана. Хичээл бүрийг хамгийн сүүлийн ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээр бэлтгэж болно. Гадас болон дүүргийн ерөнхийлөгч нар ашиглах материалаа сонгох буюу бишоп болон салбарын ерөнхийлөгч нарт сонгохыг даалгаж болно. Удирдагч нар Мелкизедек Санваартан ах нар болон Нийгмийн Халамжийн бүлгийн эгч нар нэг бүтэн сайн өдөр, ижил хичээл үзэхэд анхаарах хэрэгтэй.

Дөрөв дэх бүтэн сайн өдөр ирж буй хүмүүсийг сүүлд гарсан чуулганы сэтгүүлийг авчирч судлахыг урамшуулна.

Хэлсэн үгнээс хичээлд бэлтгэх зөвлөмж

Хичээлийг судалж, заахад Ариун Сүнс тантай хамт байж болохын тулд залбир. Та өөр материал ашиглан хичээлээ бэлдэхийг хүсч болох ч чуулган дээр хэлсэн үг нь батлагдсан хөтөлбөр юм. Таны үүрэг бол Сүмийн хамгийн сүүлийн ерөнхий чуулган дээр заагдсан сайн мэдээг сурч, түүний дагуу амьдрахад нь бусдад туслах юм.

Материалаа давтан уншиж, ангийн гишүүдийн хэрэгцээнд тохирох зарчмууд болон сургаалыг эрж хай. Түүнчлэн эдгээр үнэнийг заахад тань туслах түүхүүд, судрын эшлэлүүд болон өгүүлэмжийг уг сэдвээсээ хай.

Зарчмууд болон сургаалыг яаж заахаа тоймло. Гаргасан тоймдоо ангийн гишүүдэд туслах асуултуудыг оруул:

  • Яриан дахь зарчим болон сургаалыг ол.

  • Тэдгээрийн утгыг тунгаан бод.

  • Ойлголт, санаа бодол, туршлага болон гэрчлэлээ хуваалц.

  • Эдгээр зарчмууд болон сургаалыг тэдний амьдралтай холбо.

Сарууд

Дөрөв дэх бүтэн сайны хичээлийн материалууд

2011 оны 5-р сар – 2011 оны 10-р сар

Хэлсэн үг 2011 оны 5-р сарын Лиахона сэтгүүл дээр гарах болно*

2011 оны 11-р сараас 2012 оны 4-р сар хүртэл

Хэлсэн үгнүүд 2011 оны 11-р сарын Лиахона сэтгүүл дээр нийтлэгдэх болно*

  • Эдгээр хэлсэн үгийг conference.lds.org хаягаар (олон хэл дээр) унших боломжтой.