Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн захиас, 2025 оны 12-р сар
Бид Христийн мэндэлсний анхны баяр дээрх хоньчдын талаар юу мэдэх вэ?
зураг чимэглэлийг Брайн Колл
Бид Христийн мэндэлсний анхны баяр дээрх хоньчдын талаар юу мэдэх вэ?
Тэд Бетлехемийн ойролцоо байсан. Хоньчид нь Христийн мэндэлсэн “тэр газарт“ байсан (Лук 2:8). Түүнийг тэнд байх үед тэд Бетлехем рүү алхаж очив (Лук 2:15–16 -г үзнэ үү).
Тэд үүргээ биелүүлж байсан. Эдгээр хоньчин “сүргээ манаад шөнө хээр хоноглож байв“ (Лук 2:8). Тэд Сайн Хоньчин Аврагч (Иохан 10:11, 14-ийг үзнэ үү) шиг сайн бөгөөд үнэнч хоньчид байсан.
Тэд Мессиагийн бошиглолуудыг мэддэг байсан. Тэд тэнгэр элч хуучин цагт бошиглогдсон Мессиа буюу “Христ Эзэн” (Лук 2:11)-ийн төрөлтийн тухай зарлахад юу ярьж байгааг мэдэж байсан нь лавтай.
Тэд агуу зоригтой байв. Тэнгэр элч тэдэнд “тэжээлийн онгоцонд байгаа … хүүхдийн” (Лук 2:12) талаар хэлэхэд тэд “яаран” (Лук 2:16) Түүнийг үзэхээр явсан
Тэд сайн мэдээг хуваалцсан. Тэд Христийн төрөлтийн тухай тэнгэр элчийн захиасны талаар сонссон болон харсан зүйлсээ “мэдүүллээ“ (Лук 2:17).
Тэд Бурханд талархаж, түүнийг магтсан. Үүний дараа тэд “бүхнийг сонсож үзсэндээ Бурханыг магтан алдаршуулав“ (Лук 2:20).
© 2025, Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly For the Strength of Youth Message, December 2025-ын орчуулга Mongolian. 19617 363