Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн захиас, 2025 оны 10-р сар
Их Эзэнд яагаад Сүм байдаг вэ?
Христийн сүмийн зорилго бол "хувь хүн, гэр бүлүүдэд Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд туслах боломж олгох" явдал юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм "[Бурханы] хүүхдүүдийг хамгийн дээд алдар суу буюу мөнх амьдралд бэлтгэхэд" тусалдаг.
"Аврагч … сайн мэдээг нь номлох, ёслолыг нь гүйцэтгэх, гэрээг нь байгуулах замаар Түүний хүч чадалд биднийг зөвтгөж, ариусгах боломжийг олгохын тулд Өөрийнх нь зорилгыг гүйцэлдүүлэх үүргийг энэ Сүмд итгэмжлэн даалгасан."
Сүмийн гишүүд Есүс Христийн хүч чадал ба адислалуудыг санваарын эрх мэдэл, түлхүүрүүд, гэрээнүүд болон ёслолууд, бошиглолын удирдамж, судрууд болон гэгээнтнүүдийн нийгэмлэгээр дамжуулан хүлээн авах боломжтой.
Сүмд мөн "Та нарын гэрэл үндэстнүүдэд туг байж болохын тулд босож мөн урагш гэрэлтүүл” (Сургаал ба Гэрээнүүд 115:5) хэмээн зарлигласан.
Сүмийн гишүүд сайн мэдээний дагуу амьдарч, бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урьж, гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэж, ядуус болон тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжилснаар "урагш гэрэлтүүлэхийг" хичээдэг. Энэ бол Бурханы аврал, өргөмжлөлийн ажил.
© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly For the Strength of Youth Message, October 2025-ын орчуулга. Mongolian. 19624 363