Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө дээрх сар тутмын захиас, 2025 оны 2-р сар
Төгс эх сурвалжаас ирэх тусламж
Чи ямар ч бэрхшээлтэй тулгарсан бай Есүс Христэд хандвал Тэр чамд туслах болно.
Загвар, Жийнэтт Буруп
Бид бүгдэд хэзээ нэгэн цагт бага зэрэг, заримдаа маш их тусламж хэрэг болдог. Үнэндээ ганцаараа туулах гэж зүтгээгүй үед амьдрал хамаагүй дээр байдаг.
Есүс Христ бол чиний тусламж, найдвар, хүч чадлын төгс эх сурвалж юм. Тэр чиний боломжгүй гэж бодсон арга замаар хүртэл чамайг илүү сайн болж өөрчлөгдөхөд чинь тусалж чадна.
Зүрх сэтгэлийн өөрчлөлт
Чи дайснуудынхаа зүрх сэтгэлийг зөөллөхийн төлөө Бурханд хандан залбирч байсан уу? Хэрэв тийм бол чи ийм зүйл ганцаараа хийсэн хүн биш юм шүү (3 Нифай 12:44; Моронай 7:48-ыг үзнэ үү). Чамд Мормоны Номд өгүүлдэг шиг дайсан байхгүй байсан ч (зэвсэглэсэн, дайрахад бэлэн дайснууд) чамтай эелдэг харьцдаггүй хэн нэгний зүрх сэтгэлийг зөөллөхийн төлөө чи Бурханд хандан залбирч байсан байх.
Харин чи өөрийн зүрх сэтгэлийг зөөллөхийг Бурханаас гуйн залбирах тухай бодож байсан уу? Магадгүй чи одоо хэн нэгнийг уучилж чадахгүй байж болох юм. Эсвэл чи уураа барихыг хүсдэг ч чадахгүй байж болно. Эсвэл ах дүү нар чинь заримдаа чамд төвөг уддаг ч чи тэдэнд илүү найрсаг хандахыг хүсдэг байж болох юм.
[Есүс Христ] чиний зүрх сэтгэл, мөн амьдралыг өөрчилнө. Та бага багаар өсөж хөгжин, Түүнтэй улам адил болно. Гэрээн дээр суурилсан Түүнтэй харилцах харилцаа тань Түүний хүчийг ашиглах илүү их эрхтэй болгоно” (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө [2022], 8, тодотгол нэмсэн).
Энэ гайхалтай амлалт биш гэж үү? Чи юунаас ч болж шаналсан байсан, энэ шаналал зүрх сэтгэлд чинь оршсоор байсан ч Есүс Христ чамд тусалж чадна. Өнөөдөр чи Түүнд хэрхэн хандах вэ?
© 2025, Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly For the Strength of Youth Message, February 2025-ын орчуулга. Mongolian. 19621 363