“Хүн бүр өөрийн гэсэн түүхтэй,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 5-р сар.
Бямба гаргийн үдээс хойших хуралдаан
Хүн бүр өөрийн гэсэн түүхтэй
Хэсгүүд
Найзууд, ах, эгч нар аа, бид бүгд өөр өөрийн түүхтэй. Бид өөрсдийн түүхийг олж мэдсэнээр өөр хоорондоо холбогдож, нэгдэж, төлөвшдөг. …
Та өөрийнхөө түүхийг мэддэг үү? …
… Одоо мэдэж байгаа нэрсээ FamilySearch дээрээс хайж болох 10 тэрбум нэртэй мөн Family Tree онлайн систем дээрх 1.3 тэрбум нэртэй холбоорой. …
… Бид өвөг дээдэстээ зориулан ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийж мөн үе удмаа холбох гагнаас нь болсноор тэдэнд хүндэтгэл үзүүлж чадна. …
Өвөг дээдэстэйгээ нэгдэх нь бидний амьдралыг санаанд оромгүй байдлаар өөрчилж болно. Тэдний зовлон бэрхшээл, ололт амжилтаас бид итгэл, хүч чадал хүлээн авч чадна. Тэдний хайр, золиосыг хараад, бид бусдыг уучилж, урагшлах талаар суралцдаг. …
… Дотнын хүмүүсийнхээ төлөө ариун сүмд амин хувиа үл хичээн үйлчилснээр Аврагчийн Цагаатгал бидэнд төдийгүй тэдэнд бодитой болж ирдэг. Ариусгагдсан бид Бурханы оршихуйд мөнхөд нэгдсэн гэр бүл болон эргэн очиж чадна. …
Бид одоо юу хийж чадах вэ? …
Нэгдүгээрт, … Тэдний гэрэл зураг, түүхийг цуглуулж, дурсамжуудыг нь бодит болгоорой. Тэдний нэр, тэдэнтэй өнгөрүүлсэн туршлага, чухал өдрүүдийг тэмдэглэж ав. Тэд бол таны гэр бүл буюу танд байгаа, таны хүсдэг гэр бүл юм. …
Хоёрдугаарт, адал явдалт гэр бүлийн түүхийн ажлыг зорин байж, сайн дураараа хийгээрэй. …
Гуравдугаарт, FamilySearch.org сайт руу орж үз. Боломжтой мобайл аппликэйшнуудыг татаж ав. …
Дөрөвдүгээрт, гэр бүлүүдийг мөнхөд холбогдоход тусал. …
Хүн бүр өөрийн гэсэн түүхтэй. Ирж өөрийнхөө түүхийг олоорой. Ирж Түүнтэй хорших өөрийн дуу хоолой, дуу, хөгийг олоорой.