2021
Тэрээр биднийг ашиглаасай хэмээн би залбирч байна
2021 оны 11-р сар


“Тэрээр биднийг ашиглаасай хэмээн би залбирч байна,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 11-р сар.

Бямба гаргийн оройн хуралдаан

Тэрээр биднийг ашиглаасай хэмээн би залбирч байна

Хэсгүүд

Овоолсон хувцас

Есүс Христийн Сүм ядуусыг халамжлах тэнгэрлэг үүрэг хүлээдэг. Энэ бол аврал, өргөмжлөлийн ажлын чухал хэсэг юм. …

Сүм энэ хариуцлагаа янз бүрийн арга замаар гүйцэтгэж байна. Үүнд:

  • Халамжийн нийгэмлэг, санваарын чуулга, ангиудаар дамжуулан бидний хийдэг тохинуулал

  • Мацаг барих ба мацгийн өргөлийг ашиглах

  • Хангамжийн фермүүд ба хүнсний үйлдвэрүүд

  • Цагаачдыг хүлээн авах төвүүд

  • Шоронд хоригдогсдод үзүүлдэг тусламж дэмжлэгийн хөтөлбөрүүд

  • Сүмийн хүмүүнлэгийн төслүүд

  • Сайн дурынхныг үйлчлэх боломжоор хангах JustServe аппликэйшн зэрэг юм.

… Ковид-19-ийн 1500 гаруй төсөл бол сүүлийн 18 сарын турш Сүмийн хамгийн их анхаарал хандуулсан зүйл байсны зэрэгцээ Сүм 108 оронд 933 удаа байгалийн гамшиг болон дүрвэгчдийн хямралыг багасгахад тусламж үзүүлжээ. …

Ахлагч Жэффри Р.Холланд Сүмийн хүмүүнлэгийн тусламжийн талаар “Бурхан залбирлуудыг … ихэнх тохиолдолд … бусад хүнийг ашиглах замаар хариулдаг. Тэрээр биднийг ашиглаасай хэмээн би залбирч байна” гэж тэр онцолсон юм. [“Neonatal Resuscitation with Elder Holland” (video), The Church of Jesus Christ of Latter-day Saints, Nov. 10, 2011, youtube.com]. …

Ах, эгч нар аа, та нар хийсэн тохинуулал, өргөсөн хандив, зарцуулсан цаг зав, өгсөн хайраараа дамжуулан бусдын залбирлын хариулт байсаар ирсэн. Гэсэн хэдий ч бидэнд хийх зүйл их байна. Баптисм хүртсэн Сүмийн гишүүд бид тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах гэрээнд нэгдсэн. Хувь хүнээс мөнгө өгөх эсвэл алс хол явах хүчин чармайлт гаргахыг шаарддаггүй; харин Ариун Сүнсний чиглүүлэг, Их Эзэнд “Би энд байна, намайг явуулаач” [Исаиа 6:8] гэж хэлэх эрмэлзэгч сэтгэлтэй байхыг шаарддаг.