“Гэгээнтнүүд өрнөд рүү нүүв“ Найз, 2025 оны 12-р сар, 26–28.
Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2025 оны 12-р сар
Гэгээнтнүүд өрнөд рүү нүүв.
Иосеф Смитийн дараа Бригам Янг болон бусад төлөөлөгч Сүмийг удирдав. Бригам гэгээнтнүүд Наувуг орхиж явах ёстойг мэдэж байв. Учир нь энэ газар нь тэдэнд аюултай байв. Гэвч Их Эзэн тэднийг эхлээд ариун сүм барьж дуусгахыг хүссэн юм.
Ариун сүм бэлэн болсны дараа мянга мянган гэгээнтэн Их Эзэнтэй гэрээ байгуулж, гэр бүлээрээ лацдан холбогдсон.
Одоо өрнөд рүү аялах цаг нь болсон. Цаг агаар хүйтэн, хүмүүс өвдөж, өлсөж байв.
Бригам тусламж хүсэн залбирав. Их Эзэн тэднийг бие биедээ туслах ёстой бөгөөд Тэр тэднийг адислаж мөн туслах болно гэж хэлэв.
Аян зам маш хүнд хэвээр байлаа. Зарим хүн нас барав. Гэвч ариун сүмийн гэрээнүүдийнхээ ачаар гэгээнтнүүд гэр бүлийн гишүүдтэйгээ дахин уулзана гэдгээ мэдэж байв.
1847 онд анхны гэгээнтнүүд Солт Лэйкийн хөндийд иржээ. Энд тэд Их Эзэнийг шүтэн биширч, Түүний ажлыг амар тайван хийх боломжтой байв.
Жил ирэх тусам илүү олон гэгээнтэн ирж, илүү олон ариун сүм барив. Есүс Христийн сайн мэдээг заахаар номлогчид дэлхий даяар аялав. Аврагчийн Сүм өсөн хөгжиж, газар газрын Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг адисалсаар байлаа.
Будах хуудас
Тэр бол дэлхийн гэрэл, амьдрал, итгэл найдвар.
Зураг чимэглэлийг Кори Эгбэрт
Та Христийн мэндэлсний баяраар Есүс Христийг дурсан санахын тулд юу хийдэг вэ?
© 2025, Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Friend Message, December 2023-ын орчуулга. Mongolian. 19637 363