“Марго, Паоло хоёр,” Найз, 2024 оны 3-р сар, 34.
Марго, Паоло хоёр
Зураг чимэглэлийг Кэти Макди
Эмээ, та хэдэн настай билээ?
186!
Юу? Та яаж ийм хөгшин байх юм.
Би тоглож байна аа! Гэхдээ л би хөгшин шүү дээ. Чи намайг яаж ийм өндөр настай болсныг мэдэх үү?
Яаж?
Би ногоо сайн иддэг шүү!
Ногоо сайн идвэл үнэхээр урт насалдаг юм уу?
Өндөр наслахад тусална аа! Бид бие махбодоо сайн анхаарч халамжилбал Бурхан биднийг эрч хүчээр адисалдаг.
Хоол болчихсон юм шиг байна аа! Гоё үнэртэж байна.
Амсаад үзье!
Болсон байна уу?
Тийм ээ! Амттай байна! Бас эрүүл.
Би магадгүй 186 наслах байх аа.
Тэгвэл ногоогоо л сайн ид дээ!