Чуулган дээр өгсөн бошиглогчийн захиас
Бидний хүчирхэг суурь
“Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь” захиасаас авав, 2021 оны 11-р сарын Ерөнхий чуулган.
Солт Лэйк ариун сүм 100 гаруй жилийн өмнө баригдсан. Анхдагчид үүнийг тухайн үеийн багаж, техникээр барьжээ. Үнэхээр гайхалтай юм шүү. Гэхдээ суурийг нь сайтар шинжвэл, зарим чулуу нь цаг хугацааны явцад элэгдсэн болохыг мөн чулуунуудын хоорондох зайг болон зарим тогтворгүй чулууг харж болно.
Инженер, архитектор, барилгын ажилчид одоо ариун сүмийн суурийг илүү бат бөх болгохоор ажиллаж байна. Тэднийг дуусах үед ариун сүм нь газар хөдлөлт, хүчтэй салхийг тэсвэрлэхүйц мөн олон жил сүндэрлэх хангалттай бат бөх байх болно.
Бид амьдралынхаа суурийг Гэтэлгэгч Есүс Христийн хадан дээр барих ёстой. Улмаар бид сүнслэг газар хөдлөлт болоход бат бөх зогсож чадна.
Ариун сүмд сурдаг бүх зүйл бидэнд Есүс Христийн талаар илүү ихийг мэдэхэд тусалдаг. Сүнслэг суурь тань Есүс Христ дээр бат бөх тавигдсан үед та айх хэрэггүй. Түүний хүч таныг хүчирхэгжүүлэх болно.
Есүс Христ бол миний суурь мөн
Зүүн талд: Бэйли Рийсийн зурсан ариун сүмийн зураг; Church News-ээс авсан ерөнхийлөгч Нэлсоны гэрэл зураг; баруун талд: Браин Бийчийн зурсан зураг