Хэвлэл, мэдээллийн аюулаас хамгаалах
Зөвийг сонгох асуултууд
Та юу үзэх, унших, сонсох сайн гэдгийг яаж мэддэг вэ? Зөвийг сонгоход тань туслах хэдэн асуулт байна.
-
Энэ нь надад Ариун Сүнсийг мэдрэхэд тусалдаг уу?
-
Энэ нь Есүсийг дагахад надад тусалдаг уу?
-
Хэрэв Аврагч надтай хамт энд байсан бол би яах байсан бол?
Татгалзах төлөвлөгөө
Онцгүй мэдээ, мэдээлэл харагдвал чи юу хийх байсан бэ? Төлөвлөгөө гарга, тэгвэл чи юу хийхээ мэдэх болно!
-
Утас, компьютер, таблет, зурагтаа унтраа.
-
Эцэг эхдээ болон итгэлтэй насанд хүрсэн хүнд харсан үзсэнээ хэлж, тэднээс тусламж хүс. Тэд чиний асуултад хариулж чадна.
-
Ямар нэгэн эерэг зүйл хий. Хүүхдийн хэсгийн дуу дуулах эсвэл ах, эгч, дүүдээ ном уншиж өгөх юм уу найзтайгаа гадаа тоглож болно.
Сайн зүйлсэд анхаарлаа төвлөрүүл
Технологи чамд олон сайн зүйл хийхэд тусална. Энэ нь танд ямар сайн зүйл хийхэд тусалсан бэ?
Санаа авч болох зарим жишээ байна!
-
Гэр бүлийнхэнтэйгээ видео чатаар ярь.
-
Гэр бүлийн түүхийн ажил хий.
-
Ямар нэгэн шинэ зүйл сур.
-
Чамайг аз жаргалтай болгодог зүйлийг үзэх юм уу сонсож болно.
-
Найз-ын вэбсайтад зочил.