Номын сан
Есүс Христ дотор хүч чадал, тайтгарлыг олох нь: Ханна Миллэр


3:25

Есүс Христ дотор хүч чадал, тайтгарлыг олох нь: Ханна Миллэр

Халамжийн нийгэмлэгийн 2026 оны онцгой цугларалт: Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн цугларалт

2026 оны 3-р сарын 8-ны ням гараг

Нас барахаас нь өмнө гэртээ ирж аавтайгаа уулзаарай гэсэн дуудлагыг би эгчээсээ авч билээ. Манай гэр бүл тэр өдөр гайхамшиг тохиогоосой гэж хүсэн мацаг барьсан бөгөөд мацгаа барьж дуусгаад аавтайгаа салах ёс гүйцэтгэсний дараахан тэр удалгүй нас барсан юм. Түүний мөнх бус оршихуйн өвчин, бэрхшээлээсээ салсан тэрхүү мөч гайхамшиг байсныг би мэдэж байсан. Тэр үе надад мөн манай гэр бүлд ямар их уй гашуу авчирсан талаар би боддог. Гэхдээ төд удалгүй Их Эзэн биднийг тайтгаруулсан юм. Ихэнхдээ уг тусламж нь бидний хувьд маш хүнд хэцүү үед тайтгарал, нөхөрлөлийг мэдрүүлсэн эрхэм найз нөхөд, гэр бүлийнхнээр маань дамжин ирсэн.

Тэр туршлагын талаар бодож байхдаа би Мормоны Номын нэг судрыг судалсан. Энэ бол Мормоны үгс байсан бөгөөд 17, 18-р шүлэгт нь нийгэмд энх тайвныг тогтоох амаргүй даалгавартай тулгарсан хаан Бенжамины тухай өгүүлдэг. Надад түүний хэлсэн үг маш их таалагддаг. Тэнд: “Бенжамин хаан ариун хүн байв, мөн тэрээр өөрийн ард түмний дээр зөв шударгаар засаглаж байв; мөн уг нутагт ариун эрчүүд олон байлаа” гэж өгүүлжээ. Тэгээд цааш нь: “Тэдний тусламжтайгаар Бенжамин хаан мөн түүнчлэн бошиглогчид маханбодынхоо бүх хүч чадлаар мөн бодгалийнхаа бүх чадавхаар хөдөлмөрлөснөөр, уг нутагч энх амгаланг дахин тогтоожээ” хэмээсэн байдаг.

“Тэдний тусламжтайгаар” гэсэн хэллэгийн талаар бодох үед Бурханы гэрч болон зогсох үед маань миний дэргэд сууж, хамт гашуудаж, намайг тайвшруулсан ариун эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тусламжгүйгээр давж гарч чадахгүй байсан зовлон бэрхшээл ямар их байсан талаар би боддог. Заримдаа бидний залбирал хүрэх газраа хүрэхгүй байгаа мэт санагддаг. Залбирал маань хариулалагдахгүй, бүр Их Эзэн сонсохгүй ч байгаа юм шиг санагддаг. Гэхдээ залбирлыг маань сонсдог бөгөөд төгс хариулдаг гэдгийг би гэрчлэхийг хүсэж байна. Учир нь Их Эзэн таныг, таны залбирал, оюун бодол мөн зүрх сэтгэлийг шаналгаж, шөнө дөлөөр нойр хулжин боддог зүйлсэд тань анхаардаг. Хариултууд ирэх болно. Тийм ээ, ирнэ.