Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 2024 оны 9-р сард 100 насныхаа ойг тэмдэглэн, Христийн алдагдсан хонины сургаалт зүйрлэлд дурдсанчлан хэн нэгэн хүнд хүрч үйлчлэхийг бид бүгдээс хүссэн билээ. Уг сургаалт зүйрлэлд халамжит хоньчин тусламж хэрэгтэй нэг хонио олохоор аглаг буйд руу явсан нь бид Аврагчийн хувьд ямар их үнэ цэнтэйг сануулдаг.
Дэлхий даяарх гишүүд гэр бүлийн гишүүн, найз, хөрш зэрэг орон нутгийнхаа хэн нэгэнд үйлчлэхээр энэхүү урилгыг баяртайгаар хүлээн авсан юм. Ерөнхийлөгч Нэлсон энэ тухайд чиглүүлэг өгөн ийн хэлсэн: “Ирэх саруудад би та бүхнийг залбиралтайгаар: Урам хугарсан хэнийг би мэдэх билээ? Би хэнтэй учраа олж, уучлал гуйх хэрэгтэй байгаа билээ? Яагаад гэдгийг мэдэхгүй ч нэр нь миний санаанд орж ирээд байгаа хэн байгаа билээ? гэсэн асуултуудыг бодож үзэхийг урьж байна. Та бүхэн эдгээр асуултыг Их Эзэнд авчирвал, Тэрээр таныг тусламж хэрэгтэй байгаа тэр нэг хүнд хэрхэн хүрч, дэмжихээ мэдэхэд тань нөлөөлөх болно.”
Орон нутагтаа тусламж хэрэгтэй хэн нэгэнд үйлчлэхэд тань туслах дараах санаануудыг бодож үзнэ үү.
JustServe танд тусалж чадна! JustServe.org вэбсайтаар дамжуулан ойр байрлах үйлчлэлийн төслүүдийг хялбархан олох боломжтой.