Есүс Христ энэ дэлхий дээр амьдарч байхдаа Бурханыг хайрла, “хөршөө өөрийн адил хайрла” (Maтай 22:39) гэсэн агуу хоёр тушаалыг заасан билээ. Түүний үлгэр жишээ биднийг удирддаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хувьд бид өвчтэй хүмүүст үйлчлэх, өлссөн хүмүүсийг хооллох, зовж шаналсан хүмүүсийг тайтгаруулах замаар тохинуулан Түүнийг дагахыг эрмэлздэг. Бурханы бүх хүүхдэд баяр баясгаланг авчран тохинуулах нь бидний үйл хэрэг билээ.
“Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах нь: 2025 оны тайлан” манай гишүүдийн дэлхий даяар хийж буй гайхалтай ажлуудыг харуулдаг. Энэхүү ерөөлт ажилд бидэнтэй нэгдсэн бусад шашны нөхөд болон итгэмжлэгдсэн байгууллагуудын зориулсан цаг хугацаа, хандив үйлчлэл эдгээр үйл хэрэгт хүч нэмдэг билээ. Бид Есүс Христийн үлгэр дуурайлаар хамтдаа бусдын ачааг хөнгөлж, эдгээж, янз бүрийн нөхцөлд байгаа гэр бүл, хувь хүмүүст найдварыг нь сэргээн өгч байна.
Хуваалцсан хоол бүр, барьсан хоргодох байр бүр, үзүүлсэн энэрэл бүр Их Эзэний ажлын нэг хэсэг болдог. Бид бусдад үйлчлэхдээ жинхэнээсээ Түүнд үйлчилдэг ( Матай 25:40-ийг үзнэ үү ). Ингэснээр бид бүгд дэлхийд гэрэл болж, Аврагчийн хөршөө хайрлах үлгэр жишээг дагах Түүний дуудлагад нэгдэж байгаа билээ.
Бид Есүс Христ энэ агуу ажлын төвд байгааг гэрчилж байна. Бурхан таны сайн сайхны төлөө таныг элбэг дэлбэгээр ивээж, та нар Түүний хүүхдүүдийг хайрлаж, халамжлахдаа Түүний хайрыг мэдрэх болтугай.
—Тэргүүн зөвлөл
2025 онд Сүм тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах ажилд ямар тусламж үзүүлсэн бэ? “Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах нь тайлан"-тай танилцсанаар олж мэдээрэй.