Алхам алхмаар

Судлах багцыг ойлгох нь

Үндсэн судлах багцын мэдээлэл

Судлах багц гэж юу вэ?

Шинэ судлах багц үүсгэх нь Мормоны Ном эсвэл Библийн хэвлэсэн хуулбарыг шинээр суралцаж эхлэхтэй адил туршлагыг өгөхөөс гадна Gospel library дахь бүх агуулгыг дижитал хэлбэрээр ашиглах боломжийг олгодог. Мөн та хуучин хэвлэмэл судруудаа эргэн харах боломжтойн адил хуучин онцолсон хэсэг болон тэмдэглэлүүдээ харахын тулд багц хооронд хурдан шилжих боломжтой. Судлах багц нь танд онцолсон хэсэг, тэмдэглэлээ шинээр эхлүүлэх боломжийг олгодог бөгөөд ингэснээр та тодорхой сэдэв эсвэл шинэ онд суралцах хичээл дээр анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болно.

Судлах багцад ямар үйлдлүүд байдаг вэ?

Судлах багц нь Gospel library дээрх онлайн агуулгын талаар тухайн судлах багцад хийсэн онцолсон хэсэг, тэмдэглэл, хоорондын-холбоос, тэмдэглэлийн дэвтэр зэргийг багтаадаг.

Номын хавчуурга болон тэмдэглэгээ нь судлах багцаас тусдаа бөгөөд багц хооронд шилжих үед алга болохгүй.

Би судлах багцдаа хаанаас нэвтрэх боломжтой вэ?

Судлах багцыг одоогоор ChurchofJesusChrist.org вэбсайт дахь Golpel Library дээр хэрэглэх боломжтой. Үүнийг Gospel Library гар утасны аппликейшн дээр хараахан ашиглах боломжгүй байгаа. Энэ нь Gospel Library дээр онлайнаар үүсгэсэн аливаа судлах багц нь аппликейшн дээр харагдахгүй гэсэн үг юм. Гэсэн хэдий ч вэбсайт дээр судлах багцдаа оруулсан таны онцолсон хэсэг, тэмдэглэлүүд бусад бүх тэмдэглэл, онцолсон хэсгүүдтэй хамт мобайл аппликейшн дээр харагдах ёстой. Одоогоор та шинээр үүсгэсэн судлах багцаа аппликейшн дээр нарийвчлан харах боломжгүй байгаа ба бүх тэмдэглэл, онцолсон хэсгээ нэг дор харна гэсэн үг юм.

Судлах багц нь надад хувийн сургалт болон хичээлийн бэлтгэлээ сайжруулахад хэрхэн туслах вэ?

Судлах багцыг ашиглан хувийн сургалтаа сайжруулах боломжид хязгаар үгүй. Судлах багц нь шинэ онд суралцах хичээлээ эхлүүлэх, “Христийн зан чанарууд” гэх мэт тодорхой сэдэвт анхаарлаа төвлөрүүлэх эсвэл хувийн сургалтаасаа тусдаа хичээл бэлтгэх сайхан арга байж болно.

Эдгээр бүх хэрэглээ нь өмнөх онцолсон хэсгүүд болон тэмдэглэлүүдээ нуух боломж олгодог бөгөөд ингэснээр таны хүлээн авч буй шинэ илчлэлтэд саад учруулахгүй.

Би судлах багцыг хэрэглэх шаардлагатай юу?

Үгүй. Судлах багц нь нэмэлт үйлдэл юм. Таны суралцах явцдаа нэмсэн аливаа онцолсон хэсэг, тэмдэглэл автоматаар үндсэн багц руу хадгалагдах тул хувийн тэмдэглэлээ хадгалахын тулд судлах багц үүсгэх шаардлагагүй.

Би яаж тэмдэглэлээ харж, өмнө нь хийсэн тэмдэглэлээ хурдан хайж болох вэ?

Хийгдсэн байгаа тэмдэглэлээ хайх хамгийн хялбар арга бол Тэмдэглэл хэрэгсэл юм. Та энэхүү хэрэгсэлд дараах хоёр аргын аль нэгээр нь нэвтэрч болно:

Сонголт 1: Gospel Library үндсэн хуудасны жагсаалтын доор байрлах Тэмдэглэл гэсэн гарчгийг сонгоно.

Сонголт 2: Дээд хэсгийн чиглүүлэх цэсний Аккаунт цэсэн дээр дараад Тэмдэглэл гэснийг сонгоно.

Тэмдэглэл хэрэгсэлд орсны дараа та бүх тэмдэглэлээ хайж олох боломжтой ба тэдгээрийг нэг хялбар газраас үзэх боломжтой.

Судлах багцыг ашиглах нь

Би аль судлах багцад байгаагаа хэрхэн мэдэх вэ?

Та Судлах багц цэсийг нээж, хажууд байрлах цэнхэр дугуйг ашиглан суралцах багцыг хайж олсноор ямар суралцах багц үүсгэж байгаагаа харах боломжтой. Энэ нь аль судлах багц идэвхтэй байгааг харуулна.

Би өөр судлах багц руу хэрхэн шилжих вэ?

Судлах багц цэсийг нээж, идэвхтэй болгохыг хүсч буй суралцах багцаа сонгоно. Та одоо сонгосон судлах багц дотроо байна.

Би онцолсон хэсэг, тэмдэглэл хийж байхдаа буруу судлах багц дотор байсан. Би үүнийг зөв судлах багц руу хэрхэн нүүлгэх вэ?

Хэрэв та тэмдэглэлээ нүүлгэхийг хүсвэл:

  1. Агуулгын баруун талд байрлах нүүлгэхийг хүсэж буй Тэмдэглэл-ээ сонгоно. Энэ нь баруун талын самбарыг нээж, тэмдэглэлийг бүрэн харуулах болно.
  2. Дээд буланд байрлах гурван цэг дээр дарна.
  3. Цэс дэх Нүүлгэх гэснийг сонго.
  4. Тэмдэглэлээ шилжүүлэхийг хүсэж буй суралцах багцаа сонгоно.
  5. Нүүлгэх дээр дарна.

Онцолсон хэсгийг өөр судлах багц руу зөөх боломжгүй ч устгаж, зөв судлах багцад дахин оруулж болно.

Би хоёр өөр багцад тэмдэглэл эсвэл онцолсон хэсэг оруулж болох уу?

Судлах багц нь бие даасан цэвэр самбар болж ажиллахаар хийгдсэн. Одоогоор хоёр буюу түүнээс дээш өөр багц дээр тэмдэглэл эсвэл онцолсон хэсгийг татах ямар ч арга байхгүй.

Хэрэв та тэмдэглэл эсвэл онцолсон хэсгийг хоёр өөр багц дээр харуулахыг хүсвэл тэмдэглэл доторх хэсгийг хуулж, өөр судлах багц руу шилжин, онцолсон хэсгээ дахин оруулж, хуулсан хэсгээ буулгаж болно.

Судлах багц нь дэвтэр эсвэл тэмдэглэлээс юугаараа ялгаатай вэ?

Судлах багц нь таны хувийн сургалт эсвэл хичээлийн бэлтгэлд зориулсан шинэ агуулгын багц юм.

Тэмдэглэлийн дэвтэр нь судлах багц дотор байдаг бөгөөд тэмдэглэл, онцолсон хэсгүүдээ цэгцлэх нэг арга юм.

Тэмдэглэгээ нь ихэвчлэн өөр өөр тэмдэглэл болон онцолсон хэргүүдийг сэдвээр нь бүлэглэхэд ашиглагддаг. Тэмдэглэгээг ашиглах нь тэмдэглэлээ хайхад хэрэг болох ба аливаа зүйлийг эмх цэгцтэй байлгахад хэрэг болдог.

Хүн бүр тэмдэглэл, онцолсон хэсгээ цэгцлэх өөр өөр арга барилтай байдаг тул Gospel Library нь олон сонголтыг санал болгодог.

Би судлах багцыг хэрэглэх шаардлагатай юу?

Үгүй. Судлах багц нь нэмэлт үйлдэл юм. Таны суралцах явцдаа нэмсэн аливаа онцолсон хэсэг, тэмдэглэл автоматаар үндсэн багц руу хадгалагдах тул хувийн тэмдэглэлээ хадгалахын тулд судлах багц үүсгэх шаардлагагүй.

Үүсгэх ба засах

Би хэрхэн шинэ судлах багц үүсгэх вэ?

Шинэ судлах багц үүсгэх нь маш энгийн.

  1. Судлах багц товчлуур дээр дарна.
  2. Судлах багц нэмэх дээр дарна.
  3. Судлах багцын нэрийг оруулна.
  4. Хадгалах дээр дарна.

Та шинэ судлах багцыг ашиглахад бэлэн боллоо.

Өгөгдмөл багц гэж юу вэ?

Өгөгдмөл багц нь таныг онцолсон хэсэг, тэмдэглэл, тэмдэглэгээ, хоорондын-холбоос зэрэг хувийн тэмдэглэгээг анх хийх үед үүсгэсэн судлах багц юм. Өгөгдмөл багцыг устгаж эсвэл гарчгийг нь өөрчилж болохгүй.

Би судлах багцынхаа гарчгийг хэрхэн засах вэ?

Та Судлах багц цэсээс багцын гарчгийг засаж болно.

  1. Засах дээр дарна.
  2. Өөрчлөхийг хүссэн судлах багцынхаа гарчиг дээр дарна.
  3. Гарчгийг нь хүссэнээрээ өөрчилж эсвэл засаж болно.
  4. Хадгалах дээр дарна.
Би судлах багцынхаа дарааллыг хэрхэн өөрчлөх вэ?

Та Судлах багц цэсээс суралцах багцынхаа жагсаалтын дарааллыг өөрчилж болно:

  1. Засах дээр дарна.
  2. Судлах багцын хажууд байрлах Гурван зураас дээр дарна. Энэ нь таны хулганыг гар болгон хувиргах болно. Судлах багцыг суллахгүйгээр өөрийн сонгосон байршил эсвэл дараалалд байрлуулахаар чирнэ үү.
Би судлах багцаа хэрхэн устгах вэ?

Та судлах багц цэсээс багц устгаж болно.

  1. Засах дээр дарна.
  2. Устгахыг хүсэж буй судлах багцынхаа нэрийн хажууд байрлах Хогийн сав дээр дарна.
  3. Устгах гэсэн дээр дар.
  4. Судлах багцыг устгах сонголтоо баталгаажуулна.

Та судлах багцыг устгасны дараа сэргээх боломжгүй бөгөөд тухайн судлах багцтай холбоотой бүх онцолсон хэсэг, тэмдэглэл, бусад тэмдэглэгээ устах болно гэдгийг анхаарна уу.

Би багцыг хувилж болох уу?

Үгүй, судлах багцыг хуулбарлах эсвэл хувилах ямар ч арга байхгүй.

Сүүлд шинэчлэгдсэн огноо 22 10-р сар 2022