Алхам алхмаар

Хандивуудыг засах нь

Оршил

Тойрогт өргөл өгөхөд Аравны нэг болон бусад өргөлийн маягт (өргөлийн маягт)-ыг ашиглан тодорхой өргөлийн ангиллуудыг зааж өгнө. Заримдаа мөнгөн дүн буруу ангилалд орох (мацгийн өргөлийг аравны нэг болгон оруулах гэх мэт) эсвэл буруу хандивлагчийн нэр сонгогдсон байдаг.

УБХАМС-ийн аргачлал

Алдаа илрэх үед УБХАМС-г ашиглан дараах алхмуудын дагуу өргөлд залруулга оруулна:

Хандивлагчийн нэрийг засварлах

  1. УБХАМС дээр эхлээд Санхүү, дараа нь Оролцогчид дээр дарна. Оролцогчдын жагсаалтаас залруулах шаардлагатай хандивлагчийн нэр дээр дарна.
  2. Тухайн гишүүний Оролцогчийн мэдээллээс Өргөлүүд таб дээр дарна.
  3. Огноо баганаас зохицуулалт хийгдэх өргөлийн огноо дээрээ дарна.
  4. Тухайн огнооны Өргөлийн нарийн мэдээллээс Өргөлийг залруулах товчлуур дээр дарна (хандивлагчийн нэрний чанх дээд талд).
  5. Хандивлагчийн нэрийг засварлахын тулд Хандивлагч солих товчлуур дээр дарна.
  6. Хандивлагчийг нэмэх цонхноос Хандивлагчийн төрлийг (нэгж доторх хандивлагч, нэгжээс гаднах хандивлагч эсвэл одоогийн төлбөр хүлээн авагч/хүлээн авагч) сонгоод, дараа нь хандивлагчийн нэрийг сонго эсвэл бичиж оруул.
  7. Хэрэв зөв хандивлагч дээрх сонголтуудын алинд нь ч ороогүй бол Шинэ хандивлагчийг нэмэх холбоос дээр дарж шинэ хандивлагчийг нэмнэ.
  8. Хандивлагч нэмэх дээр дарна.
  9. Өөрчлөлтийг хадгалах дээр дарна.

Өргөлийн ангилал эсвэл дүнг засах нь

  1. УБХАМС дээр эхлээд Санхүү, дараа нь Оролцогчид дээр дарна. Оролцогчдын жагсаалтаас залруулах шаардлагатай хандивлагчийн нэр дээр дарна.
  2. Тухайн гишүүний Оролцогчийн мэдээллээс Өргөлүүд таб дээр дарна.
  3. Огноо баганаас залруулах өргөлийн огноо дээрээ дарна.
  4. Тухайн огнооны Өргөлийн нарийн мэдээллээс Өргөлийг залруулах товчлуур дээр дарна (хандивлагчийн нэрний чанх дээд талд).
  5. Өргөлийн маягтан дээр засвар оруулахын тулд зохих дүнг зөв ангилалд нь маягтан дээрх холбогдох мөрөнд оруулан, Засварласан зөрүү мөрөн дээр 0 байгаа эсэхийг бататгана уу. Жишээлбэл: Тухайн хандивыг анх Аравны нэг дээр бус Мацгийн өргөлд бүртгэх байсан бол зөв мөнгөн дүнг Мацгийн өргөл ангиллын мөрөнд оруулаад, дараа нь Аравны нэг ангиллын мөрөн дэх мөнгөн дүнг 0 болгон өөрчилнө.
  6. Өөрчлөлтийг хадгалах дээр дарна.
Сүүлд шинэчлэгдсэн огноо 30 10-р сар 2023