Зорилго
“Аудитын үр дүн” хэсэгт дараах зүйл орно. Тухайлбал:
- Аливаа аудитаар илэрсэн зөрчил, уг зөрчлийн талаарх аудиторын тайлбар болон санваарын удирдагчдын засаж залруулах ажлууд.
- “Хамаагүй” болон “Тийм” гэж тэмдэглэгдсэн аудитын асуултын жагсаалт.
- Төлбөр, дансанд хийсэн мөнгө болон “Бусад” ангилалд зориулсан ажлын хуудас руу нэвтрэх эрх.
- Гадасны аудитор, санваарын удирдагчдын гарын үсэг.
Энэ хэсэг нь гадасны аудитын хороонд болон бусад удирдагчид аудитаар илэрсэн зүйлс ба аудитаар илэрсэн аливаа зөрчлийг арилгах санваарын удирдагчдын төлөвлөгөө рүү шууд орох боломжийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг Засаж залруулах ажлын төлөвлөгөөг гаргах гэдгээс үзнэ үү.