Халамжийн нийгэмлэг
Халамжийн нийгэмлэгийн дэмждэг туршлагууд


“Халамжийн нийгэмлэгийн дэмждэг туршлагууд,” Халамжийн нийгэмлэгийн дэмждэг туршлагууд (2025)

Халамжийн нийгэмлэгийн дэмждэг туршлагууд

Халамжийн нийгэмлэгийн зорилго бол Бурханы хүүхдүүдэд Түүний оршихуйд эргэн очиход нь бэлтгэхэд туслах явдал юм. Халамжийн нийгэмлэг эгч нарыг Аврагчийн хайр, халамжийг өгөх, хүлээн авах үйлсэд оролцуулах замаар энэхүү зорилгоо хэрэгжүүлдэг. Эгч нар Бурханы хайрыг мэдэрснээрээ Түүнтэй тогтоосон гэрээт харилцаагаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй болно. Халамжийн нийгэмлэгийн дэмждэг үйлчлэлийн туршлагууд нь эгч нарыг энэхүү чухал зорилгыг биелүүлэхэд тусалдаг.

Залбирч тунгаасны үндсэн дээр өөрсдийн гадас, тойрогт ямар үйлчлэлийг анхааран чухалчлахаа шийдээрэй. Дагалдах эх сурвалжууд нь эдгээр үйлчлэлийг дэмжих сайн мэдээний зарчмуудын талаар суралцахад тань туслах болно. Та эгч нарт Есүс Христтэй тогтоосон харилцаагаа хэрхэн бэхжүүлэхийг заахдаа уг эх сурвалжуудыг ашиглаж болно.

Ариун сүмийн дэргэд буй эмэгтэй

Эгч нарыг гэрээ байгуулахад мөн түүн дотроо Их Эзэний өргөөнд гэрээ байгуулахад бэлтгэх

Эгч нар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой тогтоосон гэрээт харилцаагаа хөгжүүлснээр хүч, хамгаалалт, удирдамж, баяр баясгалан, амар тайвныг олж авч чадна.

Инээмсэглэн алхаж буй эмэгтэйчүүд

Эгч нарт тэдний гэрээний дагуу хүлээсэн үүрэг хариуцлага, Бурханы хүчнээс ирэх адислалын талаар заах

Гэрээ байгуулж, үүнийгээ сахидаг эмэгтэйчүүд Их Эзэний аврал, өргөмжлөлийн ажилд тусалдаг бөгөөд Бурханы хүчийг ашиглах боломжтой болдог.

Ариун сүмийн гадаа сууж буй эмэгтэйчүүд

Ариун сүмд шүтэн биширч, гэр бүлийн түүхийн ажилд оролцох

Эгч нар ариун сүмд шүтэн биширч, гэр бүлийн түүхийн ажилд оролцож байхдаа гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэж, Аврагчийн Цагаатгалаас ирдэг эдгэрэлтийн адислалыг хүлээн авдаг.

Хамтдаа залбирч буй эмэгтэйчүүд

Аврагчийн адил тохинуулах

Эгч нар Христийн адилаар тохинуулан, гэрээний дагуу амьдарч байхдаа бусдын амьдралыг адисалж, өөрсдөө Аврагчид илүү ойртдог.

Хоорондоо ярилцаж буй эмэгтэйчүүд

Тохинууллын ярилцлагад оролцох

Тохинууллын ярилцлага нь тохинууллыг үлгэрлэн харуулах, хайр, талархлаа илэрхийлэх, гишүүдийн хэрэгцээ, давуу талыг олж мэдэх, дэмжлэг, эх сурвалжаар хангах мөн эгч тус бүрийг хэрхэн халамжлах талаар урам зориг хүлээн авах боломж юм.

Ерөнхийлөгч Камилл Н.Жонсон эмэгтэйчүүдтэй мэндэлж байна

Халамж үзүүлэх, хүлээн авах

Эгч нар Есүс Христтэй хамтран бусдад зуурдын болон сүнслэг халамжийг үзүүлэхдээ өөрсдөдөө Түүнээс тайтгарал олдог.

Хүүхэдтэй тоглож буй эмэгтэй

Өдөр тутмын шударга хүчин чармайлтыг гэрээтэйгээ холбох

Эгч нар өдөр бүр итгэлээ хэрэгжүүлж, гэрээнийхээ дагуу амьдрахдаа Бурханы эдгээх, хүчирхэгжүүлэх хүчийг амьдралдаа хүлээн авдаг.

Сүмд ярьж буй эмэгтэйчүүд

Халамжийн нийгэмлэгийн ням гаргийн цуглаан дээр зөвлөлдөх

Эгч нар Аврагчид төвлөрөн сорилт бэрхшээл, хэрэгцээ шаардлага, боломжийн талаар хамтдаа зөвлөлдөх үедээ илчлэл хүлээн авч, нэгдмэл байдлыг бий болгож, Халамжийн нийгэмлэгт харьяалагдаж буйгаа мэдэрч чадна.

Инээмсэглэж буй эмэгтэйчүүд

Халамжийн нийгэмлэгийн Христэд төвлөрсөн үйл ажиллагаа төлөвлөх

Үйл ажиллагаа нь гэрээнүүд байгуулж сахих эгч нарын хүслийг хүчирхэгжүүлж, тэдэнд хамтдаа цугларч, үйлчлэх боломжийг олгох ёстой.

Хамтдаа суралцаж буй гэр бүл

Сайн мэдээг гэр оронд төвлөрсөн байдлаар судалж, заахыг уриалах

Гэртээ сайн мэдээнээс суралцаж, түүнийг заах нь эгч нарт өөрсдийнхөө болон гэр бүлийнхнийхээ гэрчлэлийг хүчирхэгжүүлэхэд тусалдаг.

Судар уншиж буй эмэгтэй

Хувиараа шүтэн бишрэх

Эгч нар сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдардаг байвал Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах гэрээт харилцаа нь улам гүнзгийрдэг.

Хамтдаа судар уншиж буй эмэгтэйчүүд

Сайн мэдээг хуваалцах

Бүх эгч сайн мэдээг хуваалцах, шинэ гишүүдийг хүчирхэгжүүлэх, идэвх сул хүмүүст хүрч ажиллах үүрэгтэй.

Сүм дээр байгаа эмэгтэйчүүд

Залуу эмэгтэйчүүдийг Халамжийн нийгэмлэгт хамрагдахад бэлтгэхэд нь туслах

Та залуу эмэгтэйчүүдэд Халамжийн нийгэмлэгт дэвшиж ороход нь дэмжлэг үзүүлбэл тэд гэрээний замаар үргэлжлүүлэн хүчирхэгжиж чадна.

Хоорондоо ярилцаж буй эмэгтэйчүүд

Тойргийн насанд хүрсэн гишүүдтэй зөвлөлдөх

Таныг гишүүдтэй уулзаж, зөвлөлдөхийн тулд сүнслэгээр бэлтгэхэд Их Эзэн танд хэрэгтэй сүнслэг удирдамжийг өгч адислах болно.

Хоол хийж буй эмэгтэйчүүд

Гишүүдэд бие даах чадвартай болоход нь туслах

Та гишүүдэд сүнслэг, бие махбод, сэтгэл санааны бие даах чадварыг хөгжүүлж сурахад нь тусалснаар тэднийг адисалж чадна.