Семинар
94-р хичээл—Сургаал ба Гэрээнүүд 84:1–41: “Бурханлаг чанарын хүч”


“94-р хичээл—Сургаал ба Гэрээнүүд 84:1–32: ‘Бурханлаг чанарын хүч,’” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээнүүд 84:1–32,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

94-р хичээл: Сургаал ба Гэрээнүүд 84

Сургаал ба Гэрээнүүд 84:1–32

“Бурханлаг чанарын хүч”

ёслол

Хэсэг ахлагч номлолоосоо гэртээ буцаж ирээд, бошиглогч Иосеф Смиттэй уулзжээ. Хамтдаа залбирч байхдаа бошиглогч санваарын ёслолуудаар дамжин эмэгтэй, эрэгтэй хүмүүст ирэх боломжтой “бурханлаг чанарын хүч” (Сургаал ба Гэрээнүүд 84:20)-ний талаарх ойлголтыг агуулсан илчлэлтийг хүлээн авсан. Энэ хичээл нь суралцагчдад санваарын ёслолуудаар дамжин Есүс Христээс ирдэг бурханлаг чанарын хүчийг хүлээн авахын чухлыг мэдрэхэд тусалж чадна.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг санваарын ёслолуудын талаар юу мэддэгээ мөн энэ нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн амьдралд яагаад чухал байдгийг тунгаан бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Санваарын ёслолууд

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны дараах үгийг харуулахыг бод. Суралцагчдыг түүний асуултын талаар ямар бодолтой байгаагаа болон хэрхэн хариулахаа хуваалцахад урь.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

Би Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүний хувиар аялахдаа дэлхийн өнцөг булан бүр дэх өсвөр үеийнхэнтэй уулздаг. Тэдний олон нь “Бурхан надад туслах уу? Тэр миний амьдралыг чиглүүлэх болов уу? Би хэрэгтэй байгаа тусламж, заавар, амар амгаланг хэрхэн хүлээж авах вэ?” гэж чин сэтгэлээсээ асуудаг. (Neil L. Andersen, “The Power of Godliness through Priesthood Ordinances and Blessings,” For the Strength of Youth, Aug. 2021, 10)

сургалтын дүрсӨөрийгөө шинжихэд урьсан асуултуудыг тавь. Дараах асуулт бол өөрийгөө шинжихэд урьсан асуултын жишээ юм. Хэрхэн ийн үйлдэх талаар нэмэлт дадлага хийхийг хүсвэл, Teacher Development Skills дээрх “Create settings and opportunities for learners to be taught by the Holy Ghost” гарчигтай сургалтыг үзнэ үү. “Сургаал, үнэн эсвэл зарчимтай холбогдуулан суралцагчид өөрийгөө үнэлэх үнэлгээг зохиох” ур чадвар эзэмшүүлэх дадлага хийлгэ.

  • Амьдралд чинь тусламж, удирдамж, амар амгалан хэрэгтэй байсан үеэ эргэн сана. Та нар Бурханы тусламж, удирдамжийг эрэлхийлэхийн тулд юу хийсэн эсвэл хийх байсан бэ?

Ахлагч Нийл Л.Андэрсэны үгийн үлдсэн хэсгийг уншаад, бидэнд туслахын тулд Бурханы өгсөн нэг зүйлийг олж мэд.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

Хайрт залуу найзууд минь, Бурхан та нарт туслах болно. Мөн Тэр та нарыг адислахад бэлэн байгаа. Биднийг хайрладаг Эцэгийн хувьд Тэрээр бидэнд Түүний хүчийг буюу бурханлаг хүчийг амьдралдаа мэдрэхэд туслах ёслолуудыг өгсөн. (Neil L. Andersen, “The Power of Godliness through Priesthood Ordinances and Blessings,” For the Strength of Youth, Aug. 2021, 10)

Суралцагчид ёслолууд тэдний амьдралд хэрхэн тус болохыг бодож байгаагүй байж мэднэ. Та ёслолуудын талаарх бодол, мэдрэмжээ эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүсэж болох юм. Үүний тулд та дараах өөрийгөө үнэлэх үнэлгээг үзүүл.

1–5 (1 = бага; 5 = өндөр) оноог ашиглан та нар дараах мэдэгдлүүдэд хэр итгэлтэй байгаагаа хэрхэн үнэлэх вэ?

  • Санваарын ёслолууд гэж юу болохыг би мэднэ.

  • Санваарын ёслолуудаар дамжуулан Бурхан миний амьдралыг аль хэдийн адисалсныг би ойлгож ухаардаг.

  • Би амьдралдаа дараагийн ёслолыг хүлээн авахаар ухамсартайгаар бэлдэж байгаа.

84-р хэсгийг судлахдаа Ариун Сүнснээс өгөх мэдрэмжийг хүлээн авахдаа соргог байж мөн санваарын ёслолоор дамжин амьдралд нь ирж болох Бурханы хүчний талаар илүү ихийг мэдэхэд суралцагчдыг урь.

Ариун сүм ба санваар

Та дараах мэдээллийг суралцагчидтай хэрхэн хуваалцахаа бодож үз.

Нэгдсэн Улсын дорнод хэсэгт сайн мэдээг номлосныхоо дараа номлогчид 1832 оны 9-р сард Огайогийн Көртландад буцаж ирэв. Тэднийг эргэн уулзалдах үеэр бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээнүүд 84-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэхүү илчлэлтээр Их Эзэн гэгээнтнүүдийн санваарын талаарх ойлголтыг тэлсэн юм. Сургаал ба Гэрээнүүд 84:1–5-ыг уншаад, Их Эзэн гэгээнтнүүдэд Шинэ Иерусалим хотыг байгуулахдаа юуг нэн тэргүүнд тавь хэмээн зааварчилсныг олж мэд.

  • Их Эзэн санваарын талаар илчлэлт өгөхдөө эхлээд ариун сүмийн ач холбогдлын талаар заасан нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Хэрэв суралцагчид энэ тухай дурдаагүй бол та ариун сүмд бидний аврал, өргөмжлөлд зайлшгүй шаардлагатай санваарын ёслолуудыг гүйцэтгэдэг гэдгийг онцолж болно.

Та 6–18-р шүлэгт Их Эзэн Өөрийн санваарыг Адамд хүртээж, энэ нь Мосегийн үе хүртэл үргэлжилсэн талаар дурдсан гэдгийг хуваалцаж болно. Түүнчлэн Есүс Христ Ааронд болон түүний үр удамд санваарыг өгсөн. Өнөөдөр Есүс Христийн сэргээгдсэн Сүмд Түүний санваар хэрэгжсэн хэвээр байгааг та онцолж болох юм. Ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхэд шаардагдах бүх санваарын эрх мэдэл Есүс Христээс ирдэг.

Ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг

Энэ бол суралцагчдаас ёслол гэж юу болохыг асуух тохиромжтой цаг байж ч магадгүй. Хэрэв тэд үүнийг тайлбарлаж чадахгүй байвал та энэ талаар мэдлэг өгөх судрыг тэднээр судлуулж болно. Ёслол нь санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг ариун, албан ёсны үйл юм гэдгийг ойлгоход тэдэнд тусал. Зарим ёслол бидний авралд зайлшгүй шаардлагатай.

Та баптисм, ариун ёслол, тайтгаруулах болон удирдамж өгөх адислал, патриархын адислал, Ариун Сүнсний баталгаа болон бэлэг, ариун сүмийн хишиг, лацдан холболт зэрэг санваарын ёслолуудыг самбарт жагсааж болно.

Сургаал ба Гэрээнүүд 84:19–22-ыг уншаад, Их Эзэн ёслолын талаар юу заасныг олж мэд.

төгс эзэмших сургаалын дүрс Сургаал ба Гэрээнүүд 84:20–22 нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын хэсгүүдийг хялбархан олохын тулд онцгойлон тэмдэглэхийг суралцагчдад уриалж болно.

  • Та нар санваарын ёслолуудын тухай юу олж мэдсэн бэ?

  • Та нарт уншсан зүйлийнхээ талаар асуумаар байгаа зүйл байна уу?

    Тэдний ойлголт, асуусан асуултаас хамааран та дараах зүйлсийн заримыг эсвэл бүгдийг нь хуваалцаж болно.

  • “Дээд санваар нь сайн мэдээг удирддаг” гэдэг нь бидний аврал, өргөмжлөлд шаардлагатай ёслолуудыг хэрэгжүүлдэг Мелкизедек санваарын эрх мэдлийг хэлж байгаа билээ.

  • “Бурханы нууцууд бол зөвхөн илчлэлтээр мэдэгддэг сүнсний үнэнүүд юм” [Судруудын удирдамж, “scriptures.ChurchofJesusChrist.org,” scriptures.ChurchofJesusChrist.org].)

  • “Бурханлаг чанарын хүч” гэж энэ амьдралд бидэнд туслахаар мөн мөнх амьдралд биднийг бэлтгэхийн тулд Бурханаас ирдэг хүчийг хэлдэг.

Бид санваарын ёслолуудаар дамжуулан амьдралдаа бурханлаг чанарын хүчийг хүлээн авч чадна гэдгийг олж тогтооход нь суралцагчдад тусал.

Энэ үнэний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд самбарт жагсаасан ёслолуудаас илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж буй нэг ёслолоо сонгоход тэднийг урь. Уг ёслолын талаар өөрт байгаа хоёроос гурван асуултаа бичих цагийг тэдэнд гаргаж өг. Эсвэл та доор жагсаасан гурван асуултыг харуулж, эргэцүүлэн бодоход урьж болно.

  • Хүн уг ёслолыг хүлээн авахад хэрхэн бэлдэж болох вэ?

  • Уг санваарын ёслол энэ амьдралд биднийг дэмжих бурханлаг чанарын хүчийг хүлээн авахад хэрхэн тусалдаг гэж та нар бодож байна вэ?

  • Уг ёслолыг хүлээн авах нь биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход хэрхэн тус болох вэ?

Суралцагчдад сонгосон ёслолынхоо талаар илүү ихийг мэдэж авч, асуултынхаа хариултыг олохын тулд тэнгэрээс томилогдсон эх сурвалжаас хайхыг санал болго. Тэд үүнийг бие даан эсвэл ижил ёслолыг сонгосон бусад хүнтэй хамт гүйцэтгэж болно. Ариун сүмийн хишиг (27.2) ба лацдан холболтыг (27.3) судлахаар сонгосон хүмүүс ChurchofJesusChrist.org дахь Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь гарын авлагаас хэрэгтэй мэдээллээ олж авч чадна. Мөн тэд өөрсдийнх нь үйлдсэн ёслолууд амьдралд нь бурханлаг чанарын хүчийг мэдрэхэд тусалсан хувийн туршлагаа тунгаан бодож болно.

Хангалттай хугацаа өнгөрсний дараа, хувиараа эсвэл бүлгээрээ юу олж мэдсэнээ ангийнхантай хуваалцахыг тэднээс хүс.

Ёслолын ач холбогдол

Санваарын ёслолуудын ач холбогдлын талаар сурсан зүйлээ эргэцүүлэн бодоход нь суралцагчдад туслахын тулд та тэднээр дараах асуултуудын заримд эсвэл бүгдэд хариулуулж болно. Тэд асуулт сонгож, хариултаа ангийнхантайгаа хуваалцаж болно.

  • Та нар бурханлаг чанарын хүч болон санваарын ёслолуудын талаар юу сурсан бэ?

  • Эдгээр ёслолыг гүйцэтгэхээр хичээж мөн хүлээн авах нь та нарыг Есүс Христтэй ойртоход хэрхэн туслах вэ?

  • Та нар хүлээн авсан санваарын ёслолуудаараа дамжуулан Бурханы хүчийг хэзээ мэдэрсэн бэ?

Санваарын ёслолуудаар дамжуулан амьдралдаа хүлээн авсан Бурханы хүчний талаар бодол, мэдрэмжээ хуваалцахыг бод.

Цээжлэх

Та энэ хичээлийн туршид төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад туслахаас гадна дараагийн хичээлүүд дээр давтаж болно. “Тиймийн тул, үүний ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг” гэдэг нь уг судрын түлхүүр үг хэллэг юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.