Найз
Алгасал баяр
2026 оны 4-р сар Найз


“Алгасал баяр,” Найз, 2026 оны 4-р сар, 46–48.

Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2026 оны 4-р сар

Алгасал баяр

Мосе, Аарон хоёр Фараонтой ярьж байгаа дүрслэл

Мосе фараонд очиж израил боолуудыг чөлөөлөхийг хүссэн. Фараон зөвшөөрсөнгүй. Их Эзэн Египет рүү гамшгуудыг илгээсэн ч Фараон үгүй гэж хэлсэн.

Мосе хүмүүстэй ярьж буй дүрслэл

Их Эзэн сүүлчийн удаа тахал илгээнэ гэж хэлэв. Египетийн айл бүрийн ууган хүүхэд нас барах болно. Израилчууд Их Эзэний заавруудыг дагавал тахал тэднийг алгасах болно гэв.

Гэрийнхээ тотгыг будаж буй хүн, үүнийг харж буй хүүхдүүдийн дүрслэл

Их Эзэн израилчуудад согоггүй эр хургаар тахил өргөж, цусаар нь гэрийнхээ тотгыг буд хэмээн хэлэв.

Фараон нас барсан хүүгийнхээ төлөө гашуудаж буй дүрслэл

Тахал болов. Египет дэх бүх ууган хүүхэд, Фараоны ууган хүү ч нас баржээ. Израилчууд Их Эзэнд дуулгавартай байсан учраас ууган үрс нь мэнд үлджээ.

Уурласан Фараон их цэрэг илгээж байгаа дүрслэл

Фараон Мосе болон израилчуудад Египетээс явахыг тушаав. Гэхдээ Фараон ууртай байлаа. Тэрээр их цэрэгтэйгээ тэдний араас хөөв.

Их цэрэгт хөөгдөж буй израилчуудын дүрслэл

Израилчууд Улаан тэнгист ирж буудаллав. Тэд египетчүүдийг ирж явааг хараад айв. Мосе Их Эзэн тэднийг хамгаална гэж хэлсэн.

Мосе Улаан тэнгисийг хувааж байгаа дүрслэл

Мосег таягаа өргөхөд Их Эзэн тэнгисийг хуваав. Израилчууд тэнгисийг хуурай газраар гаталжээ.

Улаан тэнгисийн ус Египетийн их цэргийн дээрээс буун ирж байгаа дүрслэл

Израилчууд тэнгисийн нөгөө эрэг дээр гарч аюулгүй болоход Их Эзэн усыг буулгаж цэргүүдийг живүүлэв. Эцэст нь израилчууд чөлөөлөгдөв.

Будах хуудас

Есүс Христ миний төлөө амилсан

Аврагчийн хоосон бунхны будах хуудас PDF

Зураг чимэглэлийг Одри Дэй. Зөвхөн Сүмийн хэрэгцээнд зориулан хуулбарлаж болно.

Энэ Христийн амилсны баяраар болон жилийн турш Есүс Христийг санан дурсахын тулд чи юу хийж чадах вэ?