Найз
Ноа ба хөвөгч авдар
2026 оны 2-р сарын Найз сэтгүүл


“Ноа ба хөвөгч авдар,” Найз, 2026 оны 2-р сар, 46–48.

Найз дээрх сар тутмын захиас, 2026 оны 2-р сар

Ноа ба хөвөгч авдар

Ноа болон түүний гэр бүлийнхэн хонь хариулж буй зураг

Ноа болон түүний гэр бүлийнхэн Их Эзэнд дуулгавартай байлаа. Бусад хүн бүгд үлэмж ёс бус байв. Хэрэв хүмүүс наманчлахгүй бол дэлхийг үер бүрхэх болно хэмээн Их Эзэн Ноад хэлэв.

Ноа номлож байгаа нь

Их Эзэн тэднийг хайрладаг ба тэднийг наманчилж, Есүс Христэд итгэх итгэлтэй байхыг хүсдэг гэдгийг Ноа хүмүүст заасан. Тэд сонсохгүй байсан.

Ноа болон түүний гэр бүлийнхэн хөвөгч авдар барьж байгаа нь

Их Эзэн Ноад хөвөгч авдар хэмээх том хөлөг онгоц барихыг зарлиглажээ. Хөвөгч авдар нь Ноагийн гэр бүлийг үерийн үеэр аюулгүй байлгах байв.

Амьтад хөвөгч авдар руу алхаж байгаа нь

Ноагийн гэр бүл хоол хүнсээ хөвөгч авдарт авчрав. Их Эзэн хөвөгч авдарт суулгахын тулд Ноа руу, төрөл бүрээс дор хаяж хоёр амьтан илгээсэн. Тэгээд бороо орж эхэлсэн.

Далайд хөвж буй хөвөгч авдар

40 өдөр, 40 шөнийн турш бороо оров. Яг л Их Эзэний анхааруулсан шиг, үер дэлхийг бүрхэв.

Ноа болон түүний гэр бүлийнхэн хөвөгч авдар дотор байгаа нь

Хөвөгч авдар дотор Ноагийн гэр бүл болон бүх амьтан аюулгүй усан дээр хөвөв.

Ноагийн гэр бүл болон амьтад газар дээр зогсоод, солонго харж байгаа нь

Үер дуусахад хөвөгч авдар хуурай хөрсөн дээр газардлаа. Ноа болон түүний гэр бүл Их Эзэнд тэднийг хамгаалсанд талархлаа илэрхийлэв. Их Эзэн дэлхийг дахин үерт автуулахгүй хэмээн амлав. Тэрээр Өөрийн амлалтыг сануулахаар солонго илгээв.

Будах хуудас

Их Эзэний бошиглогчийг дагах нь намайг адислах болно

PDF хуудас

Зургийг Аудри Дэй

Бошиглогчийг дагахын тулд та юу хийж чадах вэ?