“Нифай бяцхан Есүсийг харав,” Найз, 2024 оны 12-р сар, 26-27.
Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2024 оны 12-р сар
Нифай бяцхан Есүсийг харав
Зураг чимэглэлийг Эндриү Босли
Нифайн эцэг Лихай Есүс Христийн тухай үзэгдэл харжээ. Нифай ч бас энэ үзэгдлийг харахыг хүссэн юм. Тэр залбирч, эцгийнхээ харсан зүйлийг үзэхийг хүсэв.
Ариун Сүнс Нифайд нөгөөх үзэгдлийг үзүүлсэн. Нифай Мариа хэмээх залуу эмэгтэйг харав. Ариун Сүнс түүнийг Бурханы Хүү болох Есүс Христийн эх болно гэж хэлсэн.
Нифай Мариатай хамт байгаа бяцхан Есүсийг харав. Есүс дэлхий дээр Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд туслахаар ирнэ гэж Ариун Сүнс хэлсэн.
Нифай Есүс Христийн амьдралыг харсан. Тэрээр Түүнийг хүмүүст үйлчилж, зааж байгааг харав. Нифай Аврагчийн тухай олон зүйлийг мэдэж авчээ. Та нар ч бас судруудыг уншсанаар Түүний тухай мэдэж авч чадна.
Будах хуудас
Христийн мэндэлсний баяр бол Есүсийн тухай юм
Зураг чимэглэлийг Адам Кофорд
“Учир нь бидний төлөө хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж” (Исаиа 9:6).
© 2024, Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Friend Message, December 2023-ын орчуулга. Mongolian. 19350 363