2024
Есүс нэг нэгээр нь адислав
2024 оны 10-р сар


“Есүс нэг нэгээр нь адислав,” Найз, 2024 оны 10-р сар, 26–27.

Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2024 оны 10-р сар

Есүс нэг нэгээр нь адислав

Бошиглогчид нифайчуудад заасан нь

Зураг чимэглэлийг Эндриү Босли

Бошиглогчид нифайчуудад Есүс Христийн үхлийн тэмдгүүдийн талаар заав. Түүнийг нас барахад уг нутагт гурав хоног харанхуй байв. Дараа нь хүмүүс Тэнгэрлэг Эцэгийн тэнгэрээс ярих дууг сонсов.

Есүс Христ нифайчууд дээр айлчилсан нь

Тэнгэрлэг Эцэг “Миний Хайрт Хүүг болгоогтун” (3 Нифай 11:7) хэмээн хэлсэн билээ. Есүс нифайчуудад үзэгдсэн. Тэр амилсан! Тэрээр олон зүйлийг нифайчуудад заасан. Тэрээр тэднийг наманчилж, Түүнийг дага хэмээн хэлсэн.

Есүс өвчтэйг эдгээсэн нь

Тэрээр өвчтэй хүмүүсийг эдгээж өгөхийн тулд Өөр дээр нь авчрахыг хүмүүсээс хүсэв. Тэр тэднийг адисалсан.

Есүс хүүхдүүдийг адисалж байгаа нь

Мөн бүх хүүхдийг нэг нэгээр нь адисалсан. Тэнгэр элчүүд хүүхдүүдийг хүрээлжээ.

Будах хуудас

Аврагч Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүрийг хайрладаг.

Будах хуудас

Зураг чимэглэлийг Адам Кофорд

Та нар Аврагчийн хайрыг хэрхэн мэдэрдэг вэ?