Номын сан
Гэр бүлээсээ бурханлаг загвар олж харах нь: Андрэа Макконки


3:11

Гэр бүлээсээ бурханлаг загвар олж харах нь: Андрэа Макконки

2026 оны Халамжийн нийгэмлэгийн онцгой цугларалт: Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн цугларалт

2026 оны 3-р сарын 8-ны ням гараг

Манай гэр бүл төсөөлж байснаас минь тэс өөр. Би гэрлэснийхээ дараахан нөхрөө алдсан тул ганцаараа гэр бүлээ өсгөсөн. “Миний бодож байснаас өөр байна даа” гэх бодол ганцхан надад төрдөггүйг би мэднэ. Ийм бодолтой олон хүн байдаг бөгөөд энэ нь сэтгэлийн асар их зовлон шаналал авчирдаг. Гэхдээ би үүнээс олон зүйл сурсан. Хэдийгээр энэ бүхэн миний төсөөлж байснаас өөр байсан ч тэдгээр нь намайг дэмжиж, Бурханы төлөө миний хамгийн сайнаараа хийхийг хүсдэг мөн хийх хэрэгтэй чухал зүйлээ хийх чадвар өгдөг Түүний мутрыг олж харах бодит боломж болсон юм.

Олон ч хүн үүссэн хоосон орон зайг нөхөж, хайрлан, бидэнд дутаж байсан сайхан сэтгэлээр мөн үйлчлэлээр дамжуулан Бурханы хайрыг бидэнд хүргэж байв. Гэхдээ миний үнэхээр ойлгож ухаарсан зүйл гэвэл мөнхийн гэр бүлийн нэг хэсэг байх гэсэн ойлголт юм. Би Тэнгэрлэг Эцэгийн охин бөгөөд Тэр надад гэрээний харилцааг санал болгосон. Хэрэв би уг харилцааг хүлээн авч, бэхжүүлэхийн тулд чадах бүхнээ хийвэл Тэрээр надад гэр бүлээ өсгөх, хамгийн сайн ээж байх, өөрийн, төрөл төрөгсдийн, Бурханы гэр бүлийн гишүүдийг хайрлахад шаардлагатай бүхнийг өгдөг. Тэрхүү гэрээний харилцаагаа бэхжүүлэх үед энэ нь надад Түүний хайрласны адил илүү хайрлахад тусалдаг. Харин өөрийнхөө амьдралаас Бурханы хайрыг таньж мэдэх чадвартай байх нь хүчирхэг бэлэг юм. Тэнгэрлэг Эцэг намайг ямар их хайрладаг, Тэр надад хэр их тэвчээртэй ханддаг, намайг Өөртэйгөө ойр байлгахыг ямар их хүсдэгийг ухааран ойлгох үед энэ нь гэр бүлийн харилцааг маань илүү баялаг, халуун дулаан болгож, үүний төлөө хичээж зүтгэх нь аз завшаан юм гэдгийг ойлгуулдаг.

Бурханы тухай болон Түүний намайг гэх хайрын талаарх мэдлэгээр адислагдсанаа мэдэрч байхын сацуу би Түүний хайрыг мэдэрч, хайртай хүмүүстээ мөн Түүний надад итгэмжлэн өгсөн хүмүүст уг хайрын талаар зааж сургаж байгаадаа талархдаг. Хамгийн чухал нь гэвэл хүмүүс намайг Есүс Христэд хайртай гэдгийг мэдээсэй гэж би хүсдэг. Биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэг миний хэн болохыг мэддэг гэдгийг би мэднэ. Тэр миний амьдралын нарийн ширийн зүйлд оролцдог. Тэрээр намайг Өөртэй нь гэрээний харилцаатай байж, Тэдэнтэй адил болгодог сонголтыг хийгээсэй гэж хүсдэг. Учир нь Тэр Өөрийнх нь хайрладгийн адил хайрладаг байгаасай гэж надаас хүсдэг. Ийн хайрлах, тэрхүү хайраас нь Түүний мутрыг таньж мэдэх чадвартай байх нь асар их адислал юм.