Номын сан
Гомдол, шаналал эсвэл сорилт тулгарах үед итгэлтэй хэвээр үлдэх нь: Эмэй Мартин


3:32

Гомдол, шаналал эсвэл сорилт тулгарах үед итгэлтэй хэвээр үлдэх нь: Эмэй Мартин

Халамжийн нийгэмлэгийн 2026 оны онцгой цугларалт: Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн цугларалт

2026 оны 3-р сарын 8-ны ням гараг

Би богинохон амьдрах хугацаандаа Их Эзэнд намайг удирдаж, хажууд минь алхаж, намайг чиглүүлэх боломж олгож сурсан. Ялангуяа хэцүү цаг үед Түүнийг өөрийн зангуу, хүч чадлаа болгодог. Энэ нь үргэлж амархан байдаггүй. Заримдаа бидний зүрх сэтгэл зөөлөрдөггүй. Бид гомдсон үедээ өөрсдийгөө зөвтгөдөг. Гэхдээ Түүнд биднийг хайрлахыг итгэлтэйгээр зөвшөөрөх нь урагшлах хамгийн сайн арга зам юм.

Бурханд болон хаант улсад үйлчилж байхдаа хамгийн сайнаараа хичээж байсан ч хүмүүс намайг сайнаар хүлээж авахгүй байсан үе надад бий. Тэд сайнаар хүлээн авахгүй байснаас гадна миний талаар маш буруугаар бодож, харьцаж байсан тул намайг "Би үйлчилсээр байх уу? Энэ миний байх орон зай, газар мөн үү?” гэж бодоход хүргэсэн. Би сүнслэг байдлын хувь туйлдаж байгаагаа мэдэрч, "Их Эзэнд намайг хайрлах боломж олгох уу аль эсвэл өөр газраас тайтгарлыг олох уу?" гэсэн шийдвэр гаргах хэрэгтэй болсон.

Харин эргэцүүлэн бодсоноор миний амьдралд Их Эзэн болон Түүнтэй холбоотой адислалууд байхгүй байснаас байх нь хэрэгтэй мөн үүнийг хүсэж байгаагаа би ухааран ойлгосон. Би бас долоо хоног тутмын ариун ёслолын адислалаас хүртэж, сүнслэг хүч чадлаа нөхөхийг, ариун сүм болон тэнд байгуулдаг гэрээнүүдийн адислалаас хүртэх боломжтой байхыг хүсэж байгаагаа ойлгосон. Тиймээс би үүндээ анхаарлаа төвлөрүүлсэн нь надад бусдыг уучлахад тусалсан. Энэ нь надад надтай зүй бус харьцсан хүмүүсийн дутагдлыг үл ажран, би тэнд илүү том, чухал зорилгын тулд, адислал хүртэж, бүр боломжтой бол бусдыг адислахын тулд байгаагаа мөн үүнийг өөрийн итгэлийн тээглэх чулуу биш харин дээш нь ахиулах гишгүүр чулуу болгох хэрэгтэйг ухаарсан. Тиймээс би залбирч, Их Эзэнд найдсанаар гомдлоо орхиж, миний сүнсийг идээ бээр мэт идэх гэж байсан үзэн ядалтаас зуурахгүй тавьж явуулан, оронд нь Их Эзэнд намайг дэмжин, итгэлтэйгээр урагшлах хүч чадлыг олсон юм.

Эгч нар аа, Бурхан таныг мэднэ. Их Эзэн таныг ойлгодог, таныг халамжилдаг. Тэр таны нэр, зүрх сэтгэлийн тань зовлон шаналал, баяр баясгаланг мэддэг. Тэр таныг хайрлахыг хүсдэг. Тэр танаас Өөрийг нь оруулаасай гэж хүсэж байна. Тэр таны үүрч байгаа ачааг мэдэж байгаа. Тэр танд хайртай. Тэр таныг Өөрийнх нь хайрыг мэдрээсэй гэж хүсдэг. Тэрхүү хайр халамж, тусламж болох адислалыг хөрш, эгч, найз нар тань танд авчирдаг юм шүү. Тэднийг оруул. Тэдэнд үйлчлэлээрээ дамжуулан таныг хайраараа энгэртээ тэврэх боломжийг олго.