Номын сан
Есүс Христээс хүч чадал, тайтгарлыг олох нь: Дана Өөрл


3:6

Есүс Христээс хүч чадал, тайтгарлыг олох нь: Дана Өөрл

2026 оны Халамжийн нийгэмлэгийн онцгой цугларалт: Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн цугларалт

2026 оны 3-р сарын 8-ны ням гараг

Олон жилийн өмнөөс би амьдралынхаа түүхийг, Сүнсийг мөн Аврагчийн нөлөөг амьдралдаа мэдэрсэн, хэрэгтэй үедээ Түүнээс тайтгарал авч байсан мөч бүрээ бичиж эхэлсэн. Би тэдгээр түүхээ хүүхдүүддээ үлдээхийг хүссэн учраас бичиж эхэлсэн юм. Гэхдээ үүнийг хийх явцдаа би амьдралдаа Бурханы мутрыг олж харах болсон. Тэдгээр туршлагаа бичсэнээр Бурхан миний төлөө байсныг, Түүний мутрыг харснаа, надад тийм гайхалтай туршлагууд байсныг мөн Тэр намайг анхаардаг, Тэрээр надтай хамт байсныг би мэдэж байсан гэсэн нотолгоог олж харж эхэлсэн. Бас би энэ туршлагуудыг халаасандаа хийгээд, биедээ авч явж болох жижигхэн бэлгүүд юм гэж дүрслэн бодох болсон юм. Тиймээс надад сар, өдрүүд бэрхшээлтэй санагдах үед би тэр туршлагаа халааснаасаа гаргаад, "Би мэдэж байна. Миний туулсан тэр зүйлс бодит бөгөөд надад ийм туршлага байгаа тул би эргэлзэхгүй байна. Надад өөрийн гэсэн туршлага байгаа” гэж хэлдэг.

Бас Тэнгэрлэг Эцэг биднийг Өөртэй нь хамт байж туршлага хуримтлуулаасай гэж хүсдэг гэдэгт би итгэдэг бөгөөд үүнийг мэднэ. Тиймээс Түүнтэй хамт байж, туршлага хуримтлуулахын тулд бидэнд судар байдаг гэдэгт би итгэдэг. Тийм ээ, би төсөөлөн бодох дуртай хүн учраас туршлагуудаа жижигхэн халаасандаа авч явдаг. Тэгээд тус бүрийг нь би хэрэгтэй үедээ гаргаж ирдэг. Мөн тэдгээрийг бичиж тэмдэглэсэн нь надад эргэн санахад тусалсан юм. Надад хэрэгтэй үед тэдгээр нь бэлэн байдаг байсан.

Тиймээс тэдгээр түүхээ тэмдэглэж аваад хадгалах болсон шалтгаан маань хүүхдүүд, үр хойч үеийнхэндээ үзэж туулсан амьдралаа гэрчлэхийн зэрэгцээ Тэнгэрлэг Эцэгтээ би Өөрийг нь харсан, мэдсэн гэдгээ гэрчлэх явдал юм. Зарим туршлага маань духан дээрээ үнсүүлсэн мэт мэдрэмжийг төрүүлдэг. Энэ нь би мэдэрсэн, мэдэж байсны гэрч юм. Энэ нь үнэн болохыг би хүлээн зөвшөөрч байна. Тиймээс миний харсан, мэдэрсэн зүйл үнэн гэдгийг нотлохын тулд би тэдгээрийг үргэлжлүүлэн бичсээр байна.